Шууд Chart

Ж.Батзандан: Машинаар тоолсон саналыг дахиж гараар тоолно гэдэг буцаж ухарсан хэрэг

2015-12-02 11:21:37

Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Байнгын хорооны уг хуралдаанаар дөнгөж сая Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Н.Батбаяр гишүүний санаачилсан уг хуулийн төсөлд ард нийтийн саналыг машинаар тоолох асуудлыг тусгасан байгаа. Гэтэл Су.Батболд гишүүн уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн саналыг тоолсон “хар машин”-ыг худалдах хэрэгтэй гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Тооны машин гарсан үед сампингаараа дахиж тоолдог гэсэн онигоо гарсан байсан даа. Түүн шиг машинаар тоолсон саналыг дахиж гараар тоолно гэдэг буцаж ухарсан хэрэг” гэсэн юм.

Сонгуулийн автоматжуулсан тоолллогын тухай хуулийг 2011 онд батлахдаа нэлээд олон орны хуулийг судалж байж боловсруулсан. Ихэнх улс орон сонгууль явуулахдаа автомат тооллого хийдэг болсон. Одоогийн байдлаар ОХУ гараар тоолж байгаа, тодорхой тойргууд дээр автомат тооллого хийдэг. Маш өргөн уудам нутагтай, хүн ам ихтэй учраас бүрэн автоматжуулаахд их хөрөнгө хүч шаардагдаж байгаа тул бага багаар автомат системд шилжээд явж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байлаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Батзандан: Машинаар тоолсон саналыг дахиж гараар тоолно гэдэг буцаж ухарсан хэрэг  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2015-12-02 18:39
ДЭЛХИЙД ХЭДЭН ОРОН ХАР МАШИНААР САНАЛ ТООЛЖ БАЙНА АРАВ ХҮРЭХГҮЙ ОРОН ТА НАРЫН БАГШ УЛС АНУ Д ХЭДХЭЭН МУЖ ХЭРГЭЛДЭГ ЯАГААД ТЭР ВЭ УХАРЧ БАЙНА УУ ХӨГЖЛӨӨС ЧИ Ч АМААРАА ЯМАГТ ТЭРГҮҮН ЭГНЭЭНП ЯВДАГ ДАА НЭРЭЭ СМЭ Д НЭГ ХЭНДАХАДГЭМГҮЙ БАЙХ НҮДЭЭ САЙН ХАР
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-02 15:19
Шар хадны эмч нар энэ хүнийг эмчлээч
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-12-02 13:11
батзандан солиотой юм биш биз элбэгдорж сайханбилэг батзандан нарыг роботоор солиод ерөнхийлөгч ер сайд гишүүн хийлгэе л дэ худлаа ярихгүй зүгээрч юм уу

Бидэнтэй нэгдээрэй