Шууд Chart

Б.Чойжилсүрэн гишүүн Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт холбоогүй гэв

2015-12-02 12:15:05

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн зарим сайтаар түүнийг хүн амины хэрэгт холбоотой мэтээр ташаа мэдээлэл цацагдсанд няцаалт хийлээ. Тэрбээр зарим сайтад гарсан "Б.Чойжилсүрэнгийн компанийг хүн амины хэрэгт сэжиглэж болохоор байна" гэсэн гарчигтай нийтлэлд иргэн Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан хэрэгт түүнийг болон үүсгэн байгуулсан компанийг буруутгасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Б.Чойжилсүрэн гишүүн хэлэхдээ "Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коэл транс" компанид миний бие 50 хувь эзэмшдэг. Дуулиан дэгдээх зорилгоор ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан болов уу гэж таамаглаж байна. Би өчигдөр компанийнхаа хүмүүстэй уулзаж ярилцлаа. Манай компанийнхан талийгаач болон орон нутгийн төрийн байгууллагуудтай ямар нэг зөрчилд орсон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллагад очиж энэ талаар тайлбар өгөх шаардлагыг компанийн удирдлагуудад тавьсан байгаа. Асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэв. Мөн дээрх сайтад гүтгэлгийн чанартай зүйлээ нотол, нотолж чадахгүй бол залруулга гарга гэсэн шаардлага тавьж байгаагаа мэдэгдлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Чойжилсүрэн гишүүн Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт холбоогүй гэв  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй