Шууд Chart

Монгол, Хятадын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэн нээгдлээ

2015-12-02 13:19:12

Монгол-Хятадын соёлын солилцооны зорилтууд уран зургийн салбарт хэрэгжиж байна. Хятадын хориотой хотод анх удаа зохион байгуулсан Монгол, Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн "Монголын уран зургийн галерей"-д нээлтээ хийлээ. 

Өнгөрөгч онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд өөрсдийн орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох Монгол зураачдыг Хятад, цаашлаад Азийн орнуудад таниулах зорилго тавьсан. Тэгвэл энэ ажлын нэг хэсэг болж “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэн БНХАУ-ын Бээжин хотын Хааны ордны галерей болон Монголын уран зургийн галерейд тавигдаж байна. Энэ арга хэмжээг дэмжиж зохион байгуулсан албаны хүмүүс ингэж ярилаа. 

Үзэсгэлэнд Хятадын талаас дэлхийд нэрээ гаргасан зураач Лүй Да Ви, Фан Ди Ан, Вон Ин Шенг нар оролцсон. Харин манай талаас СГЗ, зураач Гунгаа, зураач Бадам, Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуяг тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн 20  уран бүтээлч эх орноо төлөөлсөн.

Үзэсгэлэнд хоёр орны дүрслэх урлагийн салбарын 40 орчим шилдэг уран бүтээлч оролцсон юм. Тэд үндэсний ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний гээд зургаан төрлөөр 160 гаруй уран зураг болон баримлын бүтээлээ толилуулж байна. “Тал нутгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монгол, Хятадын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй