Шууд Chart

"Ханги-Мандал" боомтоор хоногт дунджаар 1200 орчим зорчигч нэвтэрч байна

2015-12-03 11:29:49

Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Монгол, Хятадын "Ханги-Мандал" авто замын боомт 12 дугаар сарын 1-ний өдрөөс хоёр талын байнгын үйл ажиллагаанд шилжсэн.
Тус боомт нь 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдаж, эдүгээг хүртэл улирлын чанартайгаар зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж ирсэн юм.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар "Ханги-Мандал" авто замын боомтоор хоногт дунджаар 1000-1200 зорчигч, 150 гаруй тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байна. Энэ нь “Замын-Үүд” авто замын боомтын ачааллыг тодорхой хувиар бууруулж, зорчигчдод шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх юм.
Боомт байнгын үйл ажиллагаанд шилжсэнээр зорчигч, тээврийн хэрэгслийн урсгал, уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэж бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.  

Нийтэлсэн: Ж.Тагтаа

"Ханги-Мандал" боомтоор хоногт дунджаар 1200 орчим зорчигч нэвтэрч байна   
Үзсэн: 2352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-03 16:29
arai l ih too shig sanadah yum
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2015-12-03 12:54
хилийг сам шүүр болтол нь нээгээд л байнгын дэлгээд л байдаг, гэтэл манай хөрш улсуудад л үр дүнгээ өгдөг манайд өгдөггүй гажиг тогтолцоо сүүлийн 20 жил тогтсон шүү. ҮүНИЙГ АНХААРАХ ХҮН, БАЙГУУЛЛАГА, ТӨР ЗАСАГ БАЙНА УУ.
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-12-03 12:21
УРД ХИЛЭЭ БҮР НЭЭЧИХЭЭ АМАР БОЛЖЭЭ
202.21.115.xxx [202.21.115.xxx] 2015-12-03 12:05
ZAMIIN UUDIIN AIMSHIGIIN HULDUU 69 MASHINUUD SHIG UM BOLDOG BOLOV UU

Бидэнтэй нэгдээрэй