Өнөөдөр Mонголын жүдо бөхийн холбооны урилгаар Азербайжаны жүдо бөхийн эрэгтэй шигшээ баг Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Азербайжаны нэгдүгээр шигшээ багт дэлхийн чансааг тэргүүлэгч Рустам Оружов тэргүүтэй бөхчүүд хүрэлцэн ирcэн байна. Тэднээс -100 кг-ын жинд барилддаг дэлхийн аварга Илхан Маммадов болон дэлхийн чансааг тэргүүлэгч Элмар Гасимов нар Токиогийн "Их дуулга" тэмцээнд оролцоод манай улсад хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна.
Өнгөрөгч сард Чиндаогийн Гранприд ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялсан 66 кг-ын шилдгүүдийн нэг Нижат Шихализада гэмтлийн улмаас манай оронд ирж амжаагүй юм. Азербайжаны шигшээ багийг Бээжингийн олимпийн хүрэл медальт Мовлуд Миралиев /-100 кг/ ахлан иржээ.
Азербайжаны шигшээ багийн бүрэлдэхүүн:
- 60 кг: Орхан Сафаров, Илгар Мошзиев ДАШТ-ий хүрэл медальт
- 73 кг: Рустам Оружов дэлхийн чансааг тэргүүлэгч
- 81 кг: Абдулхагг Расуллу Европын залуучуудын АШТ-ий хүрэл медаль
- 90 кг: Рамин Гурбанов Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
- 90 кг: Мехдиев Маммадали
- +100 кг: Ушанги Кокаури Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт
- Дасгалжуулагч: Мовлуд Миралиев, Фархад Маммадов, Рахими Хусейн, Рашад Алакбаров
Азербайжан, Монголын жүдочид хамтарсан бэлтгэл хийнэ | ||
Үзсэн: 1306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.