Шууд Chart

Ерөнхий сайд Л.Жамбалжавыг сайдад дэвшүүлэхийг дэмжсэнгүй

2015-12-03 14:50:15

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн сард авлигын хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш дараа салбарын яамыг нь Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хариуцан ажиллаж байгаа. Нэгэнт “Шударга ёс” эвслийн бүлэгт оноогдсон яам учраас дараагийн сайдыг эвслийн бүлгийн хоёр намаас сонгох ёстой гэж үзэх хүмүүс байсан бол зарим УИХ-ын гишүүд дараагийн сайдыг АН-аас сонгох ёстой ч гэж мэдэгдэж байсан.

Харин өнгөрсөн долоо хоногт “Шударга ёс” эвслийн бүлгээс Эрүүл мэнд, спортын сайдад доктор Л.Жамбалжавыг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь сайдыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарах асуудал учраас ийнхүү хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд Л.Жамбалжавыг сайдад дэвшүүлэхийг дэмжсэнгүй  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй