Өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, агаарын бохирдлын хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан гэлээ.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, хийн түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлэх хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжинд гэр хорооллын шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувь бууруулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн уламжлалт сайжруулсан түлшийг дөрвөн аж ахуйн нэгж хийхээр төлөвлөөд байна. Энэ түлшийг хамгийн их утаа хуримтлагдсан газар тараана. Агаарын бохирдлыг бууруулахаар төсөвт суусан 5 тэрбум төгрөгийн хүрээнд болон хуучин хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ. Зөвхөн Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах бус аймаг, орон нутагт мөн энэ асуудал хүндрэлтэй болсон. Юуны түрүүнд агаарын бохирдол ихтэй байгаа 5 аймгийн асуудлыг шийдэхээр төлөвлөж байна гэсэн юм.
Агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс буурсан гэв | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.