Үндэсний супер лигийн улирлын эхний тойргийн зургаа дахь тоглолт Хан талстын Ирвэсүүд, SBL-Хасын Хүлэгүүд багуудын тулаан байлаа. Улирлын эхний тоглолтдоо Дорнод Танан Гарьд багт хожигдоод байсан Ирвэсүүд өнөөдөр тун ч өнгөлөг байсан юм.
Тоглолтын эхнээс л багаараа жигд тоглолтыг үзүүлж байсан ба тэдний хамгаалалт өнөөдөр хожил авахад хангалттай байлаа. Гараанд гарч тоглосон Б.Баярбат 19 оноо, Т.Санчир 19 оноо самбараас 10 бөмбөг авалт 4 оновчтой дамжуулалт, С.Эрдэндалай 18 оноо самбараас 15 бөмбөг авалт, Э.Дорж-Арилд 18 оноо 8 самбар, 6 оновчтой дамжуулалт тус тус гүйцэтгэн багаа тэргүүлсэн. Улмаар Ирвэсүүд улирлын анхны хожлоо авлаа.
Харин Хүлэгүүдийн хувьд өнөөдөр бүх талаараа тун тааруу байлаа. Довтолгоо төдийлөн сайн байгаагүйгээс гадна, хамгаалалт төдийлөн сайн байсангүй алдааны асуудалд эрт орцгоосон юм. Б.Билгүүн багаа тэргүүлэн 26 оноо самбараас 21 бөмбөг авалт гүйцэтгэсэн бол А.Бямбадорж 20 оноо, Б.Батжавхлан 14 оноо самбараас 9 бөмбөг авалт, М.Отгонмөнх 12 оноо самбараас 13 бөмбөг авалт, О.Сэргэлэн 9 оноо 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч хожиход хангалтгүй байлаа.
Мөн хожигдлын нэгэн гол шалтгаан бол тэд багаараа алсын зайнаас 38 довтолж, ердөө 5-г нь амжилттай болгосон.
Ингэснээр энэ өдөр тоглосон дөрвөн баг тус бүр 1 хожил, 1 хожигдолтой болж, тун сонирхолтой үр дүн гарлаа. Харин Үндэсний судер лигийн шинэ улирлыг Дорнод Танан Гарьд баг хоёр хожилтой тэргүүлж байна.
"Ирвэсүүд" эхний тоглолтдоо хожлоо | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.