Шууд Chart

“Холимог дархлаа” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015-12-03 17:43:51

Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 12 дугаар сарын 4-23-ны хооронд дэлгэгдэнэ. 

Э.Жанцанхорол урлагийн гэр бүлд төрсөн, орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Нари Вард (Nari Ward)-ийн шавь болж, АНУ-ын Нью-Йорк хотын Хантэр (Hunter) коллежид боловсрол эзэмшсэн байна. Тэрбээр холимог буюу hybrid баримлын төрлөөр уран бүтээлээ туурвидаг юм.  Энэ нь хэнд ч хэрэггүй мэт харагдах картон цаас, хайрцаг, эвэр, төмөр, банз, хавтан мэт боловч эцсийн дүнд гайхамшигт уран бүтээл болсон байх явдал юм.

"Hybrid" бүтээл нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй орчин үеийн урлагийн төрөл юм. Бид ямар цаг үед амьдарч байна вэ, юунд итгэж амьдрах вэ зэрэг асуултад уран бүтээлч хариулт хайх ба гол санаагаа авгалдай, авгалдайн хэв, барилгын хөөс, картон цаас, амьтны эвэр, хэвлэлийн цаас, хөсрий мод зэрэг материалыг ашиглан гаргажээ.

Цаашилбал түүний бүтээлүүд бидний оршин тогтнохын тухай асуулт дэвшүүлнэ. Бид байгалийн амьтад хэвээрээ юу, эсвэл бид өөрсдийн бүтээсэн холимог зүйлс үү. Энэ асуултын хариуг эрэлхийлбэл залуу уран бүтээлчийн “Холимог дархлаа” анхны бие даасан үзэсгэлэнг сонирхоорой.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Холимог дархлаа” үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй