Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал" сургалт болно

2015-12-04 07:39:30

08.30 цагт: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн Холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.


09.00 цагт: “Монгол орны хөрс, газрын гадарга” үндэсний эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал МУИС-ийн дугуй зааланд болно. Утас: 89008869


09.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны хурлын А танхимд болно.


09.00 цагт: “Монгол орны хөрс, газрын гадарга” үндэсний эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал МУИС-ийн дугуй зааланд болно.


09.00 цагт: Худалдаа аж үйлдвэрийн танхимын баруун талд байрлах "Corporate Convention Centre"-т бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.


11.00 цагт: Хөдөө аж ахуйн биржээс үйл ажиллагааныхаа талаар болон нэмэлт хувьцаа арилжих тухай мэдээлэл хийнэ. Хаяг: "JB" plaza-ийн 7 дугаар давхарт 701 тоот
Утас: 99072224


11.00 цагт: Энэ сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд болох Завхан нутгаас төрөн гарсан гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх “Очирвааний алдартнууд " тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал"Монгол ньюс" мэдээллийн төвд болно. Хэвлэлийн хуралд СТА дуучин Ч.Батцэнгэл, Б.Батболд, Л.Нарантуяа, Э.Бумхүү, Г.Батсүх, О.Бат-Ундрах, Б.Жавхлантөгс, Амина нарын уран бүтээлчид оролцоно. Утас: 99195408


11.30 цагт: Хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэд Нийгмийн даатгалд цахимаар хамрагдах боломжтой болж,  дэлхийн 38 улс оронд амьдран суугаа 100 мянга гаруй Монгол иргэний нийгмийн баталгаа хангагдах шинэ үйлчилгээний албан ёсны нээлтийн ажиллагаа  Нийгмийн даатгалын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд болно. Утас:99070054


14.00 цагт: Монголд анх удаа гэр бүл, хүүхдэд хандсан "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал" сургалт Нийслэлийн засаг захиргааны 5-р байр буюу Нийслэлийн иргэний танхимд болно. Утас: 88087730


14.00 цагт: "Эрүүл, аюулгүй ажлын байр" форум Туушин зочид буудалд болно. Утас: 70103838, 88919996, 88071838


14.00 цагт: "Олон улсын сайн дурынхны өдөр 2015" -ийн үйл ажиллагаа НҮБ-ын байрны хурлын танимд болно. Энэ жилийн хувьд тус өдрөөр сайн дурын үйлсийг түгээн дэлгэрүүлэх, ялангуяа Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэх үйл явцад сайн дурынхны оруулах хувь нэмрийг онцгойлон авч үзэх юм. Утас: 88554787, 99135393

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал" сургалт болно  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй