Шууд Chart

Уулын спортын оны шилдэг авиралт шалгаруулна

2015-12-04 09:38:02

Монголын Уулчдын Үндэсний Холбооны 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Удирдах Зөвлөлийн хурлын тогтоолын дагуу энэ оны уулын спортын оны шилдэг авиралтыг шалгаруулах ажиллагааг зохион байгуулна. Дор дурдсан төрлөөр шалгаруулах юм байна. Үүнд:

1)     Шилдэг холбоо, клуб

2)     Шилдэг дасгалжуулагч

3)     Шилдэг авиралт

4)     Шилдэг уулчин

5)     Шилдэг эмэгтэй тамирчин

6)     Шилдэг эрэгтэй тамирчин

7)     Шилдэг ивээн тэтгэгч орно.

Эдгээр төрлүүдэд нэр дэвших хүсэлтэй хувь хүн, тамирчин, холбоо, клуб, ТББ-ууд “Уулын спортын оны шилдэг авиралт шалгаруулах журам”-ын дагуу Холбооны info@mnmf.org.mn цахим хаягт 2015 оны 12 дугаар сарын 16-ны 18.00 цагаас өмнө ирүүлэх ёстой юм байна. 

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Уулын спортын оны шилдэг авиралт шалгаруулна   
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй