Шууд Chart

Э.Бэхбаярын мөнгийг дотроосоо хулгайлсан байх магадлалтай гэнэ

2015-12-04 10:45:02

Азербайжаны нийслэл Баку хотод болсон “Голден Гран-при” олон улсын тэмцээний 57 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэж, байнд нь 5000 ам.доллароор шагнуулсан. Үүнийхээ 4200-г нь хулгайд алдсан таагүй үйл явдал болсон юм. 

Тэрбээр 800 ам.доллар авч үлдээд үлдсэнг нь дасгалжуулагч Ц.Цогтбаярт хадгалуулсан байна. Гэвч дасгалжуулагчийн цүнхэнд байсан Э.Бэхбаярын мөнгөн дэвсгэртүүдийг өөр дэвсгэртээр орлуулан сольж, хулгайлсан ба нэмж түүний 200 ам.долларыг авчээ.

Тамирчид онгоцонд суухаас өмнө мөнгө бүрэн бүтнээрээ байсан бөгөөд мөнгө онгоц эсвэл дамжин суусан буудлын Макдоналдс түргэн хоолны газар хүрэх замд алга болсон байж мэдэх гэнэ. Энэ талаар дасгалжуулагч ярьсан.

Тэрбээр "Хоолны газар ороод цүнхээ уудалсан чинь урд талын хэсэгт нь байсан миний ч 200 ам.доллар байгаагүй. Хэдэн юанийг нь л үлдээсэн байсан. Тэгэхээр нь хүүхдүүдээ тоглосон бол миний мөнгийг гаргаад өгчих гэж хэлсэн. Макдоналдст байхдаа цүнхээ уудлаад Бэхбаярын мөнгийг гаргаж ирэхэд ороосон чигтээ байсан. Барихад нэг л биш санагдахаар нь задлаад үзсэн. Гэтэл хоёр захад нь 100 ам.доллар, дотор нь баахан нэгтийн дэвсгэрт хийчихсэн байсан. Ийм л үйл явдал болсон хэрэг.  Хүүхэд болгон тус тусдаа мэдүүлэг өгсөн. Юу гэж мэдүүлэг өгсөн нь нууц байгаа. Миний хувьд энэ мөнгийг олдоно гэдэгт итгэлтэй байна. Хэн авсан нь бараг тодорхой болж байгаа, хэн буруутай нь тогтоогдоно” гэжээ.

Мөнгийг тухтай гэгч нь сольж хийснийг үзвэл дотроосоо хэн нэгэн авсан гэж таамаглаж байна. Ямартаа ч хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Э.Бэхбаярын мөнгийг дотроосоо хулгайлсан байх магадлалтай гэнэ   
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
80.11.149.xxx [80.11.149.xxx] 2015-12-04 21:29
hayagaa hadardag archaagui hulgaich bainadaa hanilj jvj nohroo ,unaj jvj morio gej Barigdaad yaj hunii nuur harnaa ,ner hugarahaar ys hugar gej ???

Бидэнтэй нэгдээрэй