Монголын “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд АУ-ны академи, АНУ-ын Дюкийн их сургууль, ЗӨСҮТ хамтран “Мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тандалт D43” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн “Монголын хөдөө орон нутагт томуугийн вирусыг илрүүлэх” судалгааны багийнхан Өмнөговь аймагт ажилласан байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, ЗӨСҮТ-ийн захирал нар тус аймагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулан, гарын үсэг зурлаа.
Томуугийн вирус илрүүлэх хурдавчилсан оношилгооны “Софиа” машиныг ЗӨСТ-ийн лабораторит суурилуулж, анхны хэд хэдэн сорьцыг туршилтаар шинжилж, эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулсан байна.
Өмнөговь аймаг “Томуу өвчний вирусыг илрүүлэх” шинэ төхөөрөмжтэй боллоо | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.