Шууд Chart

Жүдо бөхийн Токиогийн "Их дуулга" эхэллээ

2015-12-04 10:53:17

Өнөөдөр Японы Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн эхэллээ. Дэлхийн 91 орны эрэгтэй 294, эмэгтэй 180, нийт 474 тамирчин ур чадвараа сорих юм. Тэгвэл манайхаас эрэгтэй 6, эмэгтэй 4 нийт тамирчин барилдаж байгаа.

Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд манай улсаас Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, Абу Дабигийн “Их дуулга”-ын мөнгөн медальт Ц.Цогтбаатар нар барилдаж байгаа юм.

Д.Амартүвшингийн хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Кубын Торрес Маримонтай барилдахаар оноолт таараад байна. Харин Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Японы бөх Дай Аокитай барилдахаар боллоо.

Тэгвэл 66 кг-д барилдаж байгаа Д.Төмөрхүлэг С хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Польшийн Мичел Бартусиктай барилдана.

Эмэгтэйчүүдийн хувьд 48-д А хэсгийг тэргүүлж байгаа М.Уранцэцэг аварга эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Японы Тонаки Фунаг ялж, гуравдугаар тойрогт Баразилын Сара Манезестэй барилдахаар шалгараад байна.

52 кг-д бөх барилдаагүй бол 57-д Д.Сумъяа хүч үзэж байна. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Японы Ишикава Мегумитай барилдана.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Жүдо бөхийн Токиогийн "Их дуулга" эхэллээ   
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй