Шууд Chart

"Реал Мадрид" дүрэм зөрчсөн учраас тэмцээнээс хасагдаж магадгүй

2015-12-04 11:44:44

Испанийн Эзэн хааны цомын тэмцээний 1/16 шатанд Кадис клубтай учраа таарсан "Реал Мадрид" эхний тоглолтондоо 1:3 харьцаатай ялалт байгуулсан ба хагас хамгаалагч Денис Черышевын асуудлаас болж тус тэмцээнээс хасагдах хүртэл асуудал яригдаж байна.

Учир нь "Реал Мадрид"-ын хагас хамгаалагч Денис Черышев өнгөрсөн улиралд Вильярреал клубт зээлээр тоглосон ба Эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээд Барсагийн эсрэг тоглолтод шар хуудас авсан нь түүний 2014/2015 улиралд тус тэмцээнд авсан гурав дахь шар хуудас нь байсан юм.

Тэмцээний дүрэм ёсоор гурван шар хуудас авсан бол дараагийн тоглолтыг өнждөг бөгөөд Кадис-Реал багийн тоглолтыг тэрээр өнжих ёстой байсан байна.

Өмнө нь яг ийм шалтгаанаар буюу гурван шар хуудастай хамгаалагч Унаи Гарсияг тоглуулсны улмаас Эзэн хааны цомын тэмцээнийг орхисон. Кадис клуб энэ талаар Испанийн хөлбөмбөгийн холбоонд албан ёсны гомдлоо мөн хүргүүлээд байгаа ажээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Реал Мадрид" дүрэм зөрчсөн учраас тэмцээнээс хасагдаж магадгүй   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй