Шууд Chart

Дундговь аймагт яаралтай ажлын хэсэг байгуулжээ

2015-12-04 17:02:15

Дундговь аймгийн төвийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч, үйлчлэгч бүсгүй цэцэрлэгийнхээ хүмүүжигч 10 сартай хүүг “хоол идсэнгүй” гэх шалтгаанаар зодож буй бичлэгийн талаар дэлгэрэнгүйг бид өмнө мэдээлсэн. /Дэлгэрэнгүйг эндээс/

Тэгвэл аймгийн хэмжээнд тус хэрэгт анхаарлаа хандуулж, ажлын хэсэг байгуулсан байна. Тэд эхний ээлжинд хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзсан бөгөөд цаашид ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх болоод сургуулийн өмнөх боловсролын сургалтын систем, нөхцөл байдалд шалгалт хийх гэнэ.

Энэ талаар аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ “Хүүхэд хамгааллын багийг холбогдох салбарын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хүүхдийн эрхийг зөрчсөн цэцэрлэгийн тогоочтой холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх үүрэг өглөө. Энэ төлөөлөл субъект бүрт хүрч ажиллах ёстой. Үүнээс гадна аймгийн хэмжээнд Хүүхдийн эрхийг хамгаалах талаар цогц бодлого хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Ингэхийн тулд цахим сайтууд болоод телевизүүдтэй хамтарна. Хамгийн гол нь энэхүү мэдээллийг үнэн зөвөөр мэдээлэхийг та бүхнээс хүсч байна. Энэхүү асуудалд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү ч мөн анхаарлаа хандуулж, бие төлөөлөгчөөрөө дамжуулан үүрэг даалгавар өгсөн байгаа. Харин аймгийн Засаг даргынхаа эрхийн хүрээнд Төв Халхын дуулалт театрынхаа захиргаанд хүүгийн ээжид цалинтай сарын чөлөө өгөх үүргийг өгсөн бол аавынх нь ажил руу албан бичиг хүргүүлж мөн энэ талаар уламжилсан. Аймгийн Засаг даргын зүгээс эмчилгээнд зарцуулагдах мөнгөнд туслалцаа үзүүлэх үүргийг мөн холбогдох хүмүүст нь өгөөд байна” гэлээ.

Ажлын хэсгийн хурлын үйл явцыг харуулсан сонирхогчийн бичлэгийг хавсаргав.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дундговь аймагт яаралтай ажлын хэсэг байгуулжээ   
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-12-04 20:00
Хурал дуустал суучих тэвчээр алга у зарим нэг нь

Бидэнтэй нэгдээрэй