Өнгөрөгч 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер д/ч Д.Энхтайван а/а Н. Пүрэвдорж д/а М.Гантөмөр нар шөнийн 04 цагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад БГД-ийн 13 хороонд байрлах 1.2.3 дугаар байруудын гадна байсан иргэдийн эзэмшлийн “TOYOTA prius” маркын 7 автомашины гурвалжин цонхыг хагалж хулгай хийж байсан Т, А, Ц нарыг үйлдэл дээр нь барьж саатуулан холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.
Иймд эцэг, эхчүүдэд анхааруулахад бага насны болон өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа учир хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Бага насны хүүхдүүд хулгай хийдэг байжээ | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.