Шууд Chart

Хятадад өвөрмөц кафе бий болжээ

2013-09-18 16:34:15

Хятадын Тайюань хотод ширээ нь жирийн боловч сандал нь жинхэнэ жорлонгийн суултууртай кафе үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Гэхдээ ердийн суултуурыг бодвол сандлын зөөлөн бүрээсээр бүтээсэн аж. Зоогийн газрын дотоод заслыг ч мөн бие засах өрөө мэт өнгө бүрийн плитагаар тохижуулсан агаад амны алчуур болон элдэв чимэглэлийг 00-ийн цаас, лаагаар орлуулсан байна. 

Мөн эргэн тойронд хуванцар хогийн савийг төрөл бүрээр нь байрлуулжээ. Хамгийн гол нь тухайн кафед худалдаалагддаг зайрмаг, хавчуургатай талх, жигнэмэг тэргүүтэн нь хүний ялгадас шиг хэлбэр дүрстэй, хар, шар, бор өнгөтэй гэнэ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хятадад өвөрмөц кафе бий болжээ  
Үзсэн: 1728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй