Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох Токиогийн “Их дуулга” тэмцээн өчигдөр эхэлссэн. Энэ оны сүүлийн “Их дуулга”-д 94 орны эрэгтэй 294, эмэгтэй 180 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн барилдааан болж, аваргууд тодорсон.
Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид нар барилдана.
"Их дуулга"-ыг одоогоор Япон улс 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Франц, ОХУ тус бүр нэг мөнгө, Монгол 2, Бразил, БНСУ, Унгарын бөхчүүд тус бүр нэг хүрэл медальтай удаалж байна.
Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.