Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр татамид гарсан манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир гуравдугаар тойрогт, мөн жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид нар хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа ганцаараа медалийн төлөө барилдахаар үлдсэн. Тэрбээр “D” хэсгийг тэргүүлэн эхний тойрогт хийлж, улмаар ОХУ-ын Пари Суракатоваг ялсан ч Нидерландын А.Ван Емденд хожигдон дагах барилдаанд Австралийн Катарина Хаескерг хожин хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
С.Ням-Очир, Ц.Цэрэннадмид нар медалиас мултарлаа | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.