Захиргааны хэргийн шүүхүүд өнгөрсөн онд 1739 нэхэмжлэл, гомдол хүлээн авч, 422 нэхэмжлэлийг харьяаллын дагуу шилжүүлж, 1074 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 30 хувиар өсчээ.
Нийт хэрэгт газрын маргаан 21.2, төрийн албаны тухай хуультай холбоотой 18.3, татварынх 8.1, сонгуультай холбоотой 6.4, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийнх 6.6, ашигт малтмалтай холбоотой маргаан 5.7, тендерийнх 3.2, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 0.9, бусад маргаан 29.6 хувийг эзэлж байна.
Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг Улаанбаатар хот, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай, Ховд, Булган, Завхан, Дорноговь аймагт 4,2-11,3 дахин нэмэгдэж, Төв, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод, Увс аймагт 6,5-60 хувиар буурчээ.
Захиргааны хэрэг өмнөх оноос 30 хувиар өсчээ. | ||
Үзсэн: 2075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.