Шууд Chart

Эрүүгийн тухай шинэ хууль халамжийн хууль болсон гэв

2015-12-07 12:10:04

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлдэг. Үүний дагуу өнөөдөр бие даагч гишүүд Хүн амын орлогын албан татварын тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Учир нь татвараар нийслэл хотын хүн амын төвлөрлийг сааруулж болно гэж үзэж байгаа аж.

Харин шинээр батлагдсан Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа гэдгээ Ц.Давааүсрэн гишүүн хэлсэн. Учир нь энэ хуульд иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчих хэд хэдэн заалт орсон гэлээ. Тухайлбал, хүний нэр хүндийг онц ноцтойгоор гүтгэсэн бол гэмт хэрэг биш зөрчил хэмээн үзэж 2.5 сая төгрөгийн торгууль оногдуулна гэж заасан нь маш ноцтой алдаа гэж үзэж байгаа аж. Энэ талаар бие даагч гишүүд хууль санаачлагч гишүүдээс асуухад УИХ-ын гишүүд өөрсдөө хүний нэр төр гүтгэхийг зөрчил гэж үзэхээр өөрчилсөн гэсэн тайлбарыг өгсөн байна. Түүнчлэн бие даагч гишүүд Эрүүгийн болон Зөрчлийн шинэ хууль бол хөрөнгөтэй хүмүүст боломж олгосон, нэг ёсондоо халамжийн хууль болж байна гэсэн юм.

Үүнээс гадна буу, сумны наймааг ч гэмт хэрэг биш зөрчилд хамруулсан байгааг дэмжихгүй гэлээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Эрүүгийн тухай шинэ хууль халамжийн хууль болсон гэв  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй