Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаний урилгаар 2013 оны 9 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тэрээр айлчлалын үеэрээ БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин гүнзгийрч, шинэ агуулга хэлбэрээр баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэн, цаашид талууд бодит үр ашиг авчрах томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, ялангуяа уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар идэвхтэй хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой талаар харилцан санал солилцлоо.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.
Сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-д хийж айлчлал үргэлжилж байна | ||
Үзсэн: 2258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.