Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдан тухайн долоо хоногт хэлэлцэх асуудал, хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэдэг уламжлалтай. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. АН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төсөл тэргүүтэй нийт зургаан асуудал хэлэлцэж байгаа юм. Тус тусдаа өргөн барьсан Сонгуулийн тухай гурван хуулийн төслийг нэгтгэсэн ажлын хэсэг ажиллахаар болсон. Энэ талаар ч мөн бүлгийн хуралдаанаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүлгийнхээ хуралдаанд оролцож мэдээлэл хийсэн юм.
МАН-ын бүлэг мөн л Сонгуулийн тухай хуулийн төсөл тэргүүтэй хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцсэн. Бүлгийн хуралдаан түр завсарласан бөгөөд үдээс хойш мөн үргэлжлүүлэн хуралдах юм байна. Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаа хийсэн ч хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх боломжгүй гэв.
МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана | ||
Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.