Шууд Chart

ИЗНН АН-тай нэгдэхгүй гэв

2015-12-07 13:39:02

Харин энэ талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг болон Б.Хүдэр-Ян нар мэдээлэл хийж ИЗНН АН-тай нэгдэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Энэ талаар тус намын дарга “Иргэний зориг ногоон намыг Ардчилсан намтай нэгдэх гэж байгаа мэтээр АН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан нь үндэслэлгүй зүйл. ИЗНН-ын хувьд АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл хийгээгүй. Тэгээд ч ИЗНН Ардчилсан намтай нэгдэхгүй” гэсэн юм.

Мөн энэ асуудлаар ИЗНН-ынхан Ардчилсан намынханд шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус шаардлагад Засгийн эрхийг барьж байгаа АН улс төрийн бусад намуудын дотоод хэрэгт хууль бусаар оролцох биш 2012 оны сонгуульд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байгааг сануулах аж.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

ИЗНН АН-тай нэгдэхгүй гэв  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2015-12-08 20:48
дүр эсгэсэн ардчилагчидтай хэнч нэгдэхгүй.

Бидэнтэй нэгдээрэй