Шууд Chart

“Бидний сонголтын гавьяа” гэх байж шүү дээ

2015-12-07 15:04:48

Өнгөрсөн долоо хоногт хотын төвийн сурталчилгааны зарим самбар дээр “...Хэний гавьяа вэ” гэх үгс байрлуулсан нь сошиал ертөнцийн төдийгүй иргэдийн дунд ч багагүй ярианы сэдэв болсон.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын хувьд хамгийн муу PR боллоо гэж хүртэл бичигдсэн энэ үгсийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж тайлбар хийв. Тэрбээр “АН, Засгийн газар 2012 оноос өнөөдрийг хүртэл хийсэн ажлуудаа иргэдэд танилцуулж ирсэн. 2012 оноос өмнө  МАН 1.8 тэрбум долларыг зүгээр л цацаж байсан. Яг энэ хэмжээний мөнгөөр АН олон болоод юу хийсэн бэ гэдгийг иргэд мэдэж байгаа. Баруун аймгуудад бензиний үнэ 230-270 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-160 төгрөгөөр буурсан. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч буурч байгаа. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар гарсныхаа дараа нефтийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч эхэлсний үр дүн одоо гарч байна. Валютын ханшийн өөрчлөлт, Засгийн газраас явуулсан бодлогын үндсэн дээр нийтдээ 60 орчим хувийн татварын үйл ажиллагаан дээр тоглолт хийгээд үнийн тогтвортой байдлыг барьж байгаа. Энэ бол 2012 оны сонгуульд ард түмний хийсэн сонголтын гавьяа гэж хэлмээр байна. Энэ мэт ард түмний, сонгогчдын гавьяагаар бий болж, бүтээгдсэн олон ажил байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хэл аманд өртөж шүүмж дагуулаад байсан “... Энэ хэний гавьяа вэ” гэдэг асуултад АН-ын гавьяа гэх биш “Ард түмэн бидний сонголтын гавьяа” гэж хариулах байж шүү дээ.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

“Бидний сонголтын гавьяа” гэх байж шүү дээ  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй