Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-09-19 09:23:36

10.30 цагаас Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр хашаа барьсныг албадан буулгаж, газар чөлөөлж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

09.00-12.00 цагт МУЗН-ийн төв байранд ”Цусны хангамж ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.

10.00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А зааланд болно.

10.00 цагаас Чингис хаан нисэх буудалд Францаас оруулж ирж байгаа сүү, махны чиглэлийн 160 үхэр бууна.

11.00 цагт "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ нь "Хандивын" тоглолтын орлогоор цүнх дэвтэр бал үзэг авч нэн ядуу өрхийн 300 хүүхдэд тараах үйл ажиллагаа 11- р хорооллын Хамелтон Ресторанд болно.

12.30 цагаас Ерөнхий сайдын 30 минут уулзалт Төрийн ордоны А танхимд болно.

12.30 цагт Дүнжингарав худалдааны төвд "Намрын ногоон өдрүүд"- 2013 нэгдсэн арга хэмжээний нээлт болно.

14.00 цагт БОНХЯ-ны ХААН танхимд Агаарын бохирдлыг бууруулсан компани, хувь хүнд урамшуулал олгоно. Утас: 99130782,  99106727
 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй