Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яам, УДБЭТ-тай хамтран энэ сарын 6-нд Сөүл хотноо “Монголиан гала концерт”-ыг зохион байгуулсан байна. Тоглолтод дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээжээс УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг зэрэг тив дэлхийд данстай уран бүтээлч дуулж сонирхуулснаас гадна, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, БНСУ-ын "Ариранг" телевизийн нэвтрүүлэгч Анжела Парк нар хөтөлж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн бүрэн хэмжээний тоглолтыг хоёр орны соёлын гүүр болгон анх удаа эгшиглүүлжээ.
Гала концертод БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд Жэ Жөн Бү, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ү Юүн Гын, Сөүл хотын Гванжин дүүргийн Засаг дарга Ким Ки Дон зэрэг төр, засгийн албаны хүмүүс, Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн нар оролцсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга асан Пак Гуан Ён нар гэргийн хамт, БНСУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар, Монгол судлалын нийгэмлэгийн удирдах гишүүд, Солонгос дахь монгол иргэдийн төлөөлөл зэрэг мянга гаруй зочин төлөөлөгч тоглолтыг үзэж сонирхжээ.
УДБЭТ-ынхан Сөүл хотноо тоглолоо | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.