Шууд Chart

С.Одонтуяа: Санал тооллогын машинд итгэхгүй бол туршиж үзэж болно

2015-12-08 11:10:41

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гурван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдсан бөгөөд намуудын төлөөлөл санал тоолох автомат машинд санал нэгдэхгүй байгаа аж. Тодруулбал, МАН санал тоолох машиныг эсэргүүцэж, гараар саналаа тоолох нь дээр гэж үзсэн байна.

Харин АН-ын хувьд ингэж санал тоолох машинаас буцаж байгаа нь технологийн дэвшлээс ч ухарсан хэрэг болж байна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хэрэв санал тоолох машинд итгэхгүй байгаа бол заавал сонгуулийн өдөр гэхгүй өмнө нь уг машинаар тест явуулж болно гэсэн юм.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Сонгууль болоод бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөөд УИХ-д суучихаад тус машиныг найдваргүй гэж ярих нь зохимжгүй. Ер нь автомат машин ашиглаж сонгуулиар гарч ирчихээд одоо энэ машин буруу гээд яриад сууж байх нь хэр зөв зүйтэй асуудал вэ гэдгийг бодох хэрэгтэй.  Автомат машинд итгэхгүй бол бүх намын бүлгүүдийн төлөөллийг суулгаж байгаад хэвлэлийнхний өмнө тест явуулаад үзэж болно” гэсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Одонтуяа: Санал тооллогын машинд итгэхгүй бол туршиж үзэж болно  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-12-09 19:29
Малнуудаа америкт хийгээгүй юм тэгээд хэрэглээч наад ухаалаг утас, GPS, Ipad, Iphone компютерүүдээ болиоч бүгдийг чинь барууныхан хянадаг, тэр битгий хэл онгоцоор ч битгий нис бас үйлдвэрлэгч нь хянадаг гар утаснуудыг сонсдог хянадаг программ бас байдаг маргаашнаас бүгдээрээ гар утаснуудаа гаргаж хаяцгаа та нарыг хянаж байгаа танк хүлдэгийнхэнүүдээ ккк худлаа юу ч мэдэхгүй байж их хуцаж байх юм. Ялагдаж сур МАНгасынхаан
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-12-09 19:23
Харин сонгуулийн автомат машин асуудалтай гээд байгаа нөхдүүд УИХ гишүүн яагаад болсон юм. Гараар тоолно гэдэг чинь дан булхай хийх боломжтой өөрчлөх боломжтой учир МАН зүтгээд байгаа юм. Сонгуулийн машин булхай хийх боломжгүй санал хуудсыг өөрчлөгдөх боломжгүйд бухимдаад байгаа шүү дээ. Яг ухаалаг утснаасаа татгалз интернэт сүлжээ хэрэггүй л гэсэнтэй адил сонсогдож байна даа. Хар машин маш хурдан сонгуулийн дүнг гаргадаг булхай хийх боломжгүйгээрээ л хараалын бай болж байна. Хэрвээ гараар тоолбол саналаа өгөхгүй балайр амьтад өөрчлөхөөс хойш худлаа өгсөн нэр зүүгээд яахав
171.125.214.xxx [171.125.214.xxx] 2015-12-08 17:22
yagaad garaaraa toolohgui mashin gej zutgeed bgaa n ih no-toi
171.125.214.xxx [171.125.214.xxx] 2015-12-08 17:21
ene mashind chin programm gej bdag yum daa. Amerikchuud oorsdiin hunee gargahiin tuld teriig n alsaas ch oorchilj bolno shuu dee. ter sanliin huudsan deer bichdeg baliig n ch arilgaad shineer bichij bolno.
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-12-08 14:44
teneg yum yarih yum turshaad batlagdsan shu de zugeer l garaar tool za

Бидэнтэй нэгдээрэй