Шууд Chart

Сүхбаатарын талбайн нэрийг хэвээр үлдээх Шүүхийн шийдвэр гарчээ

2015-12-08 11:34:16

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь буруу гэсэн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, өнгөрөгч 2013 оны долоодугаар сард Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Үүний дараа МАН болон жанжин Д.Сүхбаатарын үр ач нар түүний гавьяаг үгүйсгэж байгаа мэт төв талбайн нэрийг өөрчилж болохгүй гэж мэдэгдэн нэхэмжлэл хүртэл гаргаж байсан билээ.

Харин өнгөрөгч тавдугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд жанжин Д.Сүхбаатарын үр ач нарын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэж талбайн нэрийг өөрчилсөн нь буруу гэсэн шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэр хараахан нэхэмжлэгч болон хариуцагчид ирээгүй байгаа юм. Шүүхийн шийдвэрийг бичгээр хүлээн авсны дараа 14 хоногийн дотор нөгөө талаас давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой. Хэрэв давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол Чингисийн нэрэмжит талбайг хуучнаар нь Сүхбаатарын нэрэмжит талбай болгон өөрчлөх юм.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Сүхбаатарын талбайн нэрийг хэвээр үлдээх Шүүхийн шийдвэр гарчээ  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
2.12.112.xxx [2.12.112.xxx] 2015-12-09 02:52
зүйтэй байна, түүх түүхээрээ байсан дээр, Эзэн хаан бол ийм хэмжээний талбайн хүрээлэлтэй хүн биш байх.
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-12-08 19:16
Huulia deedlej zuv shiidver gargasan shudarga shuugchded bayarlaj baina , olon irged ene shiidveriig huleen avch bayarlana baikh aa
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-12-08 19:16
Huulia deedlej zuv shiidver gargasan shudarga shuugchded bayarlaj baina , olon irged ene shiidveriig huleen avch bayarlana baikh aa
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-08 17:04
Чингэсийн нэрэмжит талбайг Хархоринд байгуулж болно, Бат үүлийн нэрэмжит талбайг одоо хаана байгуулбал дээр вэ үүнд санал хэлэх хүмүүс байвал бичээрэй
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-08 17:02
Бат үүлийн нэрэмжит талбайг хаана байгуулах вэ, ард түмнээс санал асуугаад л шийдэх байхдаа
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2015-12-08 11:40
МАШ ЗӨВ.

Бидэнтэй нэгдээрэй