Шууд Chart

Шинжлэх ухааны боловсон хүчнээрээ тэргүүлэгч 10 орон

2015-12-08 14:53:56

Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, цөмийн зэвсэг дэлгэрүүлэх зэрэг олон улсын аюул заналхийлэл нэмэгдэхийн хэрээр түүнийг шийдвэрлэх, шийдлийн гарцыг олох боловсон хүчин, тэр тусмаа шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ ихсэж байна. Тиймээс Европын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) шинжлэх ухааны салбарыг түлхүү хөгжүүлж, энэ чиглэлд олон тооны боловсон хүчин бэлтгэж байгаа 40 улсад хийсэн “Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрийн үнэлгээний тайлан-2015” нэртэй судалгааны дүнг өнгөрөгч 10 дугаар сард нийтэд танилцуулжээ.

Тайланд 2012 оны байдлаар шинжлэх ухаан, технологи, инженер, матетамик (ШУТИМ)-ийн чиглэлээр хамгийн олон боловсон хүчинтэй орнуудыг жагсаасан байна. Ингэхдээ тухайн улсын хүн амын тоог дээрх чиглэлээр их сургууль төгсөгчдийн тоотой харьцуулан гаргасан аж. Ингээд та бүхэндээ шинжлэх ухааны салбарт түлхүү анхаарч буй 10 улсыг  танилцуулъя.


10. Португал улс - Их сургууль төгсөгчдийн 25 хувь нь шинжлэх ухаан, технологи, инженер, математик (ШУТИМ) чиглэлээр төгсдөг. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын 72 хувь нь докторын зэрэгтэй байгаа нь судалгаанд хамрагдсан орнуудаас хамгийн өндөр хувь болж байна.


9. Австри улс – Хөдөлмөр эрхлэгчдийн 25 хувь нь докторын зэрэгтэй байдаг бөгөөд энэ нь 1000 хүн тутмын 6.7 эмэгтэй, 9.1 эрэгтэй докторын зэрэг эзэмшсэн гэсэн үг.


8. Мексик улс- Засгийн газраас судалгаа, шинжилгээний ажлын хөрөнгө оруулалтад өгдөг татаасыг цуцалсан хэдий боловч Мексикийн хөдөлмөрийн зах зээлийн 25 хувь нь шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлээр ажилладаг.


7. Эстони улс - Нийт боловсон хүчний 26 хувь нь ШУТИМ-ын чиглэлээр боловсрол эзэмшсэн байдаг.


6. Грек улс – 2013 онд Грекийн Засгийн газраас судалгаа, шинжилгээний ажилд ДНБ-ий 0.08 хувийг зарцуулсан нь хөгжингүй орнуудаас хамгийн багад тооцогдож байсан. Тиймээс ч ШУТИМ-ын чиглэлээр боловсрол эзэмшигчийн тоо 28-26 хувь болж буурсан үзүүлэлттэй байна.


5. Франц улс - Их сургууль төгсөгчдийн 27 хувь нь ШУТИМ чиглэлээр сурч төгсдөг бөгөөд төгссөнийхөө дараа төрийн байгууллага, их сургуулиудаас илүүтэйгээр үйлдвэрлэлийн салбарт голчлон ажилладаг байна.


4. Финлянд улс - ШУТИМ чиглэлээр их сургууль төгсөгчдийн хувь хэмжээ 28 хувь байна. Финлянд улс эрүүл мэндийн чиглэлээр хамгийн их судалгааны материал гаргадаг улсаар тодорчээ.


3. Швед улс - ШУТИМ чиглэлийн төгсөгчдийн тоо 28 хувьтай. Хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав нь ажил дээрээ компьютер хэрэглэдэг.


2. Герман улс - Их сургууль төгсөгчдийн 31 хувь нь ШУТИМ-ын чиглэлээр боловсрол эзэмшдэг.


1. Өмнөд Солонгос улс – Их сургууль төгсөгчдийн 32 хувь нь ШУТИМ-ын чиглэлээр боловсрол эзэмшдэг. Гэхдээ энэ нь харьцангуй буурч буй үзүүлэлт бөгөөд 2002 онд энэ хувь хэмжээ 39 хувь байжээ.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

Шинжлэх ухааны боловсон хүчнээрээ тэргүүлэгч 10 орон  
Үзсэн: 2337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй