Эдүгээ 13 дахь жилдээ үзэгчдэд хүрэх гэж буй уламжлалт “Virtuoso Gala Concert-2015” тоглолт ДБЭТ-ын тайзнаа маргааш тоглогдох гэж байна. Мэргэжлийн ур чадвараараа шалгараад буй таван өөр хөгжимчин, таван хөгжмийн зэмсэг Virtuoso-д тоглогдох юм.
Үүнд Монгол түмний хайртай хөгжимчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог, Итали улсад Хөгжмийн дээд сургууль, Хөгжмийн академи төгсөөд ирсэн төгөлдөр хуурч, Ямаха артист С.Одгэрэл, эвэр бүрээч, сүүлийн үед хөгжмийн зохиол түлхүү бичиж, бүтээлүүд нь гадаадад олонтаа тоглогдож байгаа О.Чинбат, шилдэг залуу хийлч Х.Санчир гэсэн таван хөгжимчин гоцлож, Улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нарын удирдлагаар тоглоно.
Таван өөр хөгжимчин, таван өөр зэмсэг эгшиглүүлнэ | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.