Оросын холбооны Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт В.А.Моцартын "Cosi fan tutti" буюу "Эмэгтэйчүүд бүгд л ижилхэн" инээдмийн төрлийн дуурийг хоёр дахь удаагаа тоглож байна. Энэхүү шинэ бүтээлийн гол дүр болох Феррандогийн дүрд тус театрт гэрээгээр ажиллаж буй дуурийн гоцлооч Ө.Цэрэнчунт тоглосон байна.
Герман найруулагч, франц бүжиг дэглээч, Санкт-Петербургээс ирсэн удирдаач ажиллаж, өөрөөр хэлбэл, олон улсын уран бүтээлчид энэ дуурьт хамтран ажиллаж байгаа юм. Үйл явдал нь тухайн нийгмийн хэв шинжийг харуулсан, үе тэнгийн эрэгтэй, эмэгтэй залуусын хоорондох үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, хүн чанарын тухай өгүүлэх уг дуурийн дүрүүд сонирхолтойн зэрэгцээ хөгжмийн гайхамшгаар алдартай.
Манай дуучин Ө.Цэрэнчунтыг гадаадын зочин уран бүтээлчид “Моцартын дуурь дуулахад зориулагдсан мэт хоолойтой юм. Дүрдээ ч сайн зохиж байна” хэмээн магтжээ. Тенор Ө.Цэрэнчунт Орост Хөгжмийн дээд сургууль төгсөөд, дараа нь Итали улсад дуулах урлагт мэргэшсэн тул итали хэлээр тоглосон "Cosi fan tutti"-ийн хувьд яг тохирсон дуучин байв.
Ө.Цэрэнчунт "Эмэгтэйчүүд бүгд л ижилхэн" дуурьт гоцложээ | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.