Шууд Chart

Хамаг өвчний эх үүсвэр ханиад

2015-12-09 13:00:00

Энд бид бүхний ярьж заншсанаар ханиад өвчин буюу хямаргаа дагшуурын тухай ярих болно. Хямаргаа нь олон зүйлийн вирусээс үүссэн үргэлж тохиолддог амьсгалын замын халдварт өвчин юм. Голдуу хамрын вирус, тахал, дагшуурын вирусээс үүснэ. Эдгээр вирус нь өвчтөний шүлс, нус зэрэг шүүрдэс дотор хадгалагдаж, найтаах, ханиахад гарч ирээд агаараар дамжиж бусдад халдварладаг.

 Өвчтөний алчуур, аяга, савхаар бас халддаг. Хүмүүс даарч хөрч, ядарч биеийн дархлаа муудсан үед бас энэ өвчинд нэрвэгдэх нь хялбархан байдаг. Өвчний далд хугацаа нь нэг өдөр орчим болдог бөгөөд хоолой хатах, хамар, ам загатнах, гуншигнах, шингэн нус гоожих зэргээр илэрдэг. Заримдаа өвчин цааш хөгжиж, төвөнхийн мөгөөрсөн хоолойд хүрэх тул дуу сөөнгө болох, ханиах, бөгших шинж илэрнэ. 38 градус хүртэл халуурах, тамирдах, толгой өвдөх, хоолны зуршил буурах, бөөлжих, ходоод эвгүй оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Ханиад нь хэдийгээр хөнгөвтөр өвчин боловч дахин, дахин тусах гээд байдаг учир сэргийлэх нь зүйтэй.

Эх сурвалж: Бямбын Намтай /Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он/

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хамаг өвчний эх үүсвэр ханиад   
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй