УИХ-ын Төсөв болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдах хуваарьтай байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшлогджээ.
Өчигдөр мөн Хуульзүйн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшилсон. Ийнхүү хуралдаанууд хойшлоод байгаагийн учир УИХ дахь Ардын намын бүлгийнхэн аль ч байнгын хорооны хуралд оролцохгүйгээр шийдсэнтэй холбоотой аж. Энэ нь тэдний ээлжит улс төрийн барьцаа гэж үзэх гишүүд ч байна. Ардчилсан намын бүлэг болон “Шударга ёс” эвслийн гишүүдээс хуралд ирж байгаа ч зарим гишүүн нь гадаад, дотоодод албан томилолттой яваа учраас байнгын хорооны ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа бололтой.
Байнгын хороодын хуралдаан хойшиллоо | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.