Шууд Chart

Эрдэнэтийн ДЦС-ийг өргөтгөх, шинэчлэх гэрээнд гарын үсэг зурлаа

2015-12-09 13:08:51

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны 2015 оны  02 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 211, 464 дугаар тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр "Hunan Industrial Equipment Installation" компанитай өнөөдөр гэрээ байгууллаа. ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, "Hunan Industrial Equipment Installation" компанийн Ерөнхий менежер Ли Зен Лай нар гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ ажлыг нийтдээ 53.8 сая долларын хөрөнгөөр 365 хоногт багтаан барьж гүйцэтгэх юм. Төслийн хөрөнгө оруулалтын 85 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 15 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус тус санхүүжүүлж байна.

Тус өргөтгөлийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих, 3 км агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, трансформатор, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматикийн хамт суурилуулах юм.

Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2.5 - 3 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох юм.

Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн станцын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41.3 төгрөгөөр буурч 67.5 төгрөг болж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц жилд 7.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, анхны хөрөнгө оруулалтаа 7.5 жилд нөхнө. Ингэснээр 100 гаруй мянган хүнтэй Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг ойрын 25-30 жилд бүрэн хангах нөхцөл бүрдэх юм байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Эрдэнэтийн ДЦС-ийг өргөтгөх, шинэчлэх гэрээнд гарын үсэг зурлаа   
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй