Японы Осако хотын өргөмжлөлт консул Ч.Куланда өөрийн нүүр номдоо дараах постыг оруулсан байна. Тэрбээр "Би бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн нүүр номын хуудас, жиргээний идэвхтэй уншигчдын нэг юм. Саяхан даа Ерөнхий Сайд Шинзо Абэ "Япон хүн японоор ярьж, японоор бичиж байхад манай улс наран мэт мөнхөд оршино" гэж хэлсэн байдаг. Өндөр хөгжил, үндэсний уламжлал хоёрыг хамтдаа байлгаж чадсан орон Япон улс мөнөөс мөн л дөө. Хөгжил нь шинийг авч, хуучныг гээдэг хэрэг биш гэдгийг энэ орны жишээ харуулдаг" гээд уржигдархан Шинзо Абэ нүүр номдоо пост оруулж, кимоно өмссөн охидтой авахуулсан зураг хийсэн байсныг нүүр номын найзууддаа сонирхууллаа. Шинзо Абэ нүүр номдоо "Төрийн ордондоо кимоно өмссөн үзэсгэлэнт гүнжүүдийг угтаж авав. Шинэ он арай эрт айлчилсан мэт гэгэлзэв. "Японы үндэсний хувцсыг үйлдвэрлэлтэй нь хамт дэмжихгүй бол болохгүй" гэсэн зохион байгуулагчийн үг сэтгэлд гүн шигдлээ. Тийм ээ, Японы үндэсний уламжлал болох кимоногийн соёлыг өдий хүртэл үүрч ирсэн та бүхний хичээл зүтгэлийг дэмжин явах болно" гэжээ.
Шинзо Абэгийн бахархал | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.