Шууд Chart

ОУВС бодлогын өөрчлөлт хийв

2015-12-09 14:57:24

Олон улсын валютын сан өр төлбөрөө зохих хугацаанд нь барагдуулаагүй орнуудад нэмж зээл олгох эсэх тухай бодлогодоо өөрчлөлт хийлээ. Өмнө нь энэ мэт орнуудад зээл олгох асуудлаар тус байгууллага илүү хатуу байр суурь баримталдаг байсан юм.

Харин өчигдөр Олон улсын валютын сангийн гүйцэтгэх зөвлөлийн уулзалтаар өр төлбөртэй орнуудад зээл тусламж олгоход нааштай хандахаар болсон байна. Ингэснээр энэ оны эцсээр Украйн улс ОХУ-д төлөх ёстой 3 сая америк долларын өрөө барагдуулж дуусаагүй байлаа ч Олон улсын валютын сангаас үргэлжлүүлэн зээл тусламж авах эрхийг нээж байна.

Үүнтэй холбогдуулан Оросын Сангийн сайд Антон Силуанов сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, Олон улсын валютын сангийн энэ шийдвэр Киевийн Засгийн газарт өр төлбөрөө барагдуулахгүй байх эрх олгосон хэрэг боллоо гэж шүүмжилсэн байна. Орос Украйны өрийн асуудлаарх хэлэлцээ төдийлөн үр дүнгүй байгаа. Иймээс Орос улс зээлдүүлэгчийн хувиар эрхээ хамгаалуулахын тулд шүүхэд хандахаар зэхэж байна гэдгийг ОХУ-ын Сангийн сайд мөн мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОУВС бодлогын өөрчлөлт хийв  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй