БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол дээд цэгт хүрч түгшүүр зарласан талаар бид мэдээлсэн. Харин энэ байдал улам хүндэрч Бээжин хотын бага сургуулиуд түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байна.
Бээжин хотын зарим цэгт агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюулгүй гэж тогтоосон хэмжээнээс 17 дахин их түвшинд хүрсэн гэх мэдээллийг ч зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд өгч байгаа. Агаарын бохирдол ийнхүү аюултай түвшинд хүрснээр үзэгдэх орчин хэдхэн зуун метрээр хязгаарлагдаж байгаа бөгөөд хотын захиргаанаас аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, түр зогсоох хүртэл арга хэмжээ аваад байгаа юм.
Утааны улмаас Бээжингийн бага сургуулиуд хаагджээ | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.