Улстөрийн 21 намуудын төлөөлөл УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж өнөөдөр "Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө" нэгдсэн жагсаалийг 11:00 цагаас зохион байгуулахаар болжээ.
Өмнө нь улс төрийн 10 гаруй намын дарга нар мэдээлэл хийж Сонгуулийн хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж буйгаа мэдэгдэж байсан. Учир нь өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлэг бусад намын бүлгүүдтэй Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд санал нэгдэж чадахгүй байгаа учраас эхлээд нь Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Намын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Харин улс төрийн намын төлөөллүүд ирэх оноос өмнө заавал Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх ёстой гэж үзэж байга аж.
Хэрэв 12 дугаар сарын 27-ноос өмнө өөрчлөлт оруулахгүй бол ирэх оны УИХ-ын сонгууль 2011 онд батлагдсан хуулиар явагдах юм.
Улс төрийн намуудын төлөөлөл жагсаал хийнэ | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.