МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэх тухай яриа энэ долоо хоногоос гарч эхэлсэн. Хэдийгээр түүний нэрийг албан ёсоор өргөн бариагүй байгаа ч Шадар сайдад дэвшүүлэх нь үнэн болжээ.
Энэ талаар өчигдөр МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “АН-ын санал, эвслийн ЗГ-ын гэрээний зарчмыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн хоёр хоногийн өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайд болгох санал тавьж байгаа. Өчигдөр намын бүлэг дээр энэ асуудал яригдсан. Хэнийгээ нэр дэвшүүлэх эрх нь МАХН-д бий. АН-ын бүлгийн гишүүд энэ талаас нь харж МАХН-ын саналд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ энэ бол Засгийн газрын шийдэх асуудал, Ерөнхий сайдын мэдэх хэрэг” гэсэн юм.
Хэрэв Н.Энхбаяр Шадар сайд болвол Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилно гэдгийг мөн эх сурвалжууд хэлж байгаа. Ямартай ч Эвслийн Засгийн газар байгуулах гэрээний дагуу Н.Энхбаярын нэрийг Шадар сайдад нэр дэвшүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Харин түүнийг хүлээн зөвшөөрч томилох эсэх нь л Засгийн газар, УИХ-ын эрхийн асуудал болж байна.
Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлнэ | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.