Шууд Chart

МАН ажил хийхгүйгээр шийджээ

2015-12-10 14:08:46

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэвч “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төсөл болон “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” тогтоолын төслөөр “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан.

Дараа нь Ардын намын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр тус тус завсарлага аваад байна. Тэрбээр энэ өдөр хэлэлцэх бүх асуудлаар Ардын намын бүлэг завсарлага авах болно хэмээн мэдэгдсэн юм.

Энэ үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “МАН-ын бүлэг бүлгээрээ хуралдаж, албан ёсоор шийдвэрээ гаргаж байж завсарлага авах ёстой. Бүлгээр хэлэлцэж шийдвэр гаргаагүй байж завсарлага авах нь хууль бус” гэдгийг сануулав. Хоёр цаг хүлээлгэн байж эхэлсэн өнөөдрийн чуулганы ирцийг сонирхвол Ардчилсан намын 35 гишүүнээс 30, "Шударга ёс" эвслийн 10 гишүүнээс 5, Иргэний зориг намын хоёр гишүүн хоёулаа, гурван бие даагчаас хоёр нь ирсэн бол Ардын намын бүлгийн 26 гишүүнээс ердөө ганцхан гишүүн ирсэн байна. Ганцаарханаа ирсэн Н.Номтойбаяр гишүүн завсарлага авах л зорилготой чуулганы танхимд орж ирсэн бололтой. Ардчилсан намын бүлэг Хөдөлмөрийн хуулиар мөн завсарлага авлаа.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН ажил хийхгүйгээр шийджээ  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-12-11 08:56
"Ажил" хийлгэхгүй байсан нь ард түмэн, эх оронд хэрэгтэй. Хийдэг ажил нь зээл авах, ах орноо худалдах, ард түмнээ дарамтлах, төсвийн болоод бондын мөнгийг зувчуулах . Одоо хугацаа богино үлдэж байгаа болохоор шунал нь бүр гаарлаа. "Ажил"-даа улам шамдах боллоо. Сонгуулийнхаа хугацааг сунгая ч гэх шиг. Хар машинаа амь тавин хамгаалах ганц зам л үлдсэн.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-12-10 15:23
МАН намыг тараая угаасаа өөрөө ажил хийхгүй өрөөлийг ажлыг нь хийлгэхгүй ийм нам УИХ-д байж яадаг юм
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2015-12-10 14:32
Odoo ajil hiigeed yahav araa bod. KKKKK

Бидэнтэй нэгдээрэй