Хан-Уул дүүрэгт 2014 оноос эхлэн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийн гадна, дотор талд нийтдээ 273 ширхэг камер суурилуулсан байна. Дүүргийн зүгээс камерыг анги бүрт суурилуулжээ. Ирэх оноос эцэг, эхчүүд интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер болон ухаалаг утаснаасаа хүүхдийнхээ ангид суурилуулсан камерыг хянах бүрэн боломжтой болох юм байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд хувийн өмчийн 95 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүргийн Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд бүх цэцэрлэгийг камертай байлгах заалт оруулахаар төлөвлөжээ.
Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүд бүрэн камертай болжээ | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.