АНУ-ын Корнеллийн их сургууль хуруу шилэнд үр тогтоох аргаар гөлөг амжилттай гаргаж авсан тухайгаа өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр Африкийн зэрлэг нохой зэрэг устаж үгүй болох аюул тулгараад байгаа нохойны төрлийг аврах боломжтой болж байна.
Бигль, кокер спаниелийн хольцтой эдгээр гөлөг долоодугаар сард төрсөн бөгөөд одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа ажээ. 1970-аад оноос хойш хуруу шилний аргаар гөлөг гаргаж авахыг оролдож байсан боловч үр хөврөлийг хөлдөөж, хадгалах тал дээр бүтэлгүйтсээр ирсэн.
Харин энэ удаа ийнхүү амжилтад хүрсэн байна. Цаашдаа нохой төдийгүй устах аюулд өртөөд буй бусад амьтныг үржүүлэх тал дээр энэ аргыг ашиглах талаар судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байна.
Хуруу шилэнд үр тогтоох аргаар гаргаж авсан анхны гөлөг | ||
Үзсэн: 2725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.