Шууд Chart

”Хаан Жеймс Монголд”

2010-01-26 00:11:38

Орчин цагийн дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг, NBA-гийн “Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Леброн Жеймсийн тухай ном монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. “Леброн Жеймс” хэмээх уг ном нь “Таван цагаригийн номын сан” цувралын тав дахь нь болон таны гарт очиж буй нь энэ юм. Та “Хаан Жеймс”-ийг багадаа биднээс ч ядуу амьдарч байсныг нь мэдэх үү. Тэр бүү хэл ээжийнхээ хамт орох оронгүй, эзэнгүй байшинд хоног төөрүүлж явжээ. Түүний бага насны энэ мэт хүнд хэцүү амьдралын талаар, багын андууд, ойр дотныхон, хэн гээч сайн санаатныд жил гаруй амьдарсан  болон жийпний, майкны зэрэг дунд сургуулийнх нь азтай одтой басхүү сургамжтай, дуулиантай амьдралынх нь тухай та энэ номноос амтархан уншаарай.  Манай спорт сонирхогчид Леброныг гайхалтай данк, дамжуулалт, хууралтаар нь мэддэг байсан бол энэ номыг уншсанаар түүнийг ямархуу амьдралаас өдий зэрэгт хүрсэнийг нь сайн мэддэг болох нь ээ.  “Леброн Жеймс” номыг номын бүх дэлгүүрээр борлуулж байна.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

”Хаан Жеймс Монголд”  
Үзсэн: 1930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй