Шууд Chart

Энэ долоо хоногийн биллбордын шилдэг 5 дуу

2015-12-11 10:00:04

Энэ долоо хоногийн биллбордын жагсаалтын эхний 5 байрт шалгарсан дууг танилцуулж байна.


Жагсаалтын 5 дугаар байрт:

Жинхэнэ нэр нь Abęl Makkonen Tesfaye буюу The Weeknd нэрээр алдаршсан Канад улсын дуучин, ая зохиогч, продюсерын  "The Hills" дуу орсон байна. Тэрээр 2010 оны сүүлчээр өөрийн зохиож дуулсан хэдэн дууг www.youtube.com цахим хуудаснаа the weekend нэрээр тавьж эхэлснээр түүний алдрын зам нээгдсэн юм. Тэрээр Грэмми шагналын нийт 7 төрөлд нэр дэвшээд байгаа билээ.


Жагсаалтын 4 дүгээрт: 

Дуучин Justin Bieber-ийн  "What Do You Mean?" дуу орсон байна. Сонирхуулахад, түүний “Where Are U Now" дуу 2016 оны Грэммийн шагналд шилдэг бүжигтэй клип номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд хэрвээ тэрээр энэ номинацид тэргүүлбэл түүний анхны шагнал болох юм байна.


Жагсаалтын 3 дугаар байрт:

Дуучин Drake-ийн  "Hotline Bling" дуу орсон байна. Түүний "Take Care grabbed the gold" цомог 2013 оны Грэмми авардсын шилдэг реп цомгоор шалгарч байсан юм. Энэ жилийн хувьд тэрээр нийт 11 номинацид нэр дэвшсэн аж.


Жагсаалтын 2 дугаар байрт: 

Дуучин Justin Bieber-ийн  "Sorry" орсон байна.


Жагсаалтын тэргүүн байрт:

Дуучин Adele-ийн "Hello" дуу сүүлийн 5 долоо хоног тасралтгүй байсаар байна. Харамсалтай нь 2016 оны Грэммийн номинацид түүний Hello болон 25 цомгууд нэр дэвших боломжгүй юм. Учир нь ирэх оны Грэмми шагналд 2014 оны 10 дугаар сарын 1-нээс 2015 оны есдүгээр сарын 30-ны хооронд хийгдсэн уран бүтээлүүд багтах юм байна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Энэ долоо хоногийн биллбордын шилдэг 5 дуу  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй