Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

2016 оны Грэммийн шагнал

2015-12-11 10:16:27
Error loading player: No playable sources found

Энэ сарын 7-ны өдөр олон нийтэд Дэлхийн хөгжмийн урлагийн Оскар гэгддэг Америкийн дуу бичлэгийн академийн 58 дахь удаагийн Гремми-ийн шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрсийг зарласан билээ. Тэгвэл тус наадмын  шагнал гардуулах ёслол ирэх 2016 оны хоёрдугаар сарын 15-нд АНУ-ын Калифорниа мужийн алдарт Стаплес центерт болно. Зохион байгуулагдахаар товлогдсон энэ өдөр нь АНУ-ын тэмдэглэлт өдрүүдийн нэг бөгөөд ерөнхийлөгчийн өдөр нь тохиож байгаа юм.

Энэ жилийн хувьд АНУ-ын реппер Kendrick Lamar хамгийн олон номинацид буюу нийт 11 номинацид нэр дэвшиж байна. Түүхэндээ хамгийн олон номинацид нэр дэвшсэн дуучин алдарт попын хаан Майкл Жексон байсан юм.

Тэрээр нийт 12 номинацид нэр дэвшиж байжээ. Энэ удаагийн шагналд нэр дэвшиж буй бүтээлүүд нь 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны есдүгээр сарын 30-ны хооронд хийгдсэн уран бүтээлүүд багтаж байгаа учраас энэ  жилийн хөгжмийн ертөнцийн түүхэн амжилтуудыг эвдээд байгаа дуучин Adele-ийн Hello болон 25 цомгууд өрсөлдөх боломжгүй болоод байна.

Мэдээж хэрэг хэрвээ өрсөлдсөн бол бас нэг түүхэн амжилт тогтоох байсныг үгүйсгэхгүй юм. Харин түүний дараа дуучин Taylor Swift  “шилдэг дуу бичлэг”, “шилдэг ганцаарчилсан бүтээл”, “ шилдэг дуу”, “шилдэг цомог”, Кендрик Ламартай хамтарсан Bad Blood бүтээлээрээ "Шилдэг хамтарсан бүтээл" зэрэг нийт 7 төрөлд  нэр дэвшиж байна. The weeknd “шилдэг дуу бичлэг”, “шилдэг цомог”, гээд мөн 7 номинацид нэр дэвшиж байгаагаараа эдгээр уран бүтээлчид хамгийн олон номинацид нэр дэвшигчдээр тодроод байна.

Энэ жил шилдэг шинэ уран бүтээлд Courtney Barnett, James Bay, Sam Hunt, Tori Kelly, Meghan Trainor нар нэр дэвшиж байна. Яг одоо http://www.grammy.com/ цахим хуудсаар эдгээр шинээр төрөн гарч буй уран бүтээлчдийн аль нь Гремми-ийн шагнал хүртэх боломжтой талаар санал асуулга авч байна. Та саналаа өгөхийг хүсвэл мөн хэн ямар номинацид нэр дэвшиснийг харахыг хүсвэл тус цахим хуудаснаа зочлоорой.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

2016 оны Грэммийн шагнал  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй