Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт "Сонгуулийн хуулийн үл ойлголцол дотор "ажил хаялт", гадаа жагсаал болон даамжрав", "Ачигдаад явсан Н.Энхбаяр залагдаад ирэх үү", "Буриадын нутагт Монголчууд осолдон хүний амь нас эрсэджээ" зэрэг мэдээ, материалыг унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас "Ц.Нямдорж: Шунал, эрх мэдэл, мөнгө гурвыг салгахгүй бол ойрдоо Монголын төр олигтой нар үзэхгүй", "М.Оюунчимэг: Бондын зарцуулалт, хяналтыг эзэнтэй болгох нь бидний эхний ажил" зэрэг ярилцлагыг уншаарай.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Н.Одмөнх: Намайг дуудаад "Би явах гэж байна, манай хүүтэй уулз" гэсэн", "Газар өмчлөлийн V ээлж эхэлнэ", "С.Гэрэлцогт: Шилэн СӨХ хэрэгжсэнээр иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэж байгаа" зэргийг онцолжээ.
“Үндэсний шуудан” сониноос Ц.Шаравдорж: Н.Энхбаярыг шадар сайд болгож яагаад болдоггүй юм", "Л.Пүрэвсүрэн: Төвийг сахих статус нь дэлхийд гар, хөлөө бариулах асуудал биш", "Нийтийн тээврийн 115 автобусыг үйлчилгээнээс хасна" зэргийг уншиж болно.
“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "Найман хувийн зээл зогсоно", "Импортлогчоос үйлдвэрлэгч болох зам", "Эмийн сангийн сэргэн мандалт", "ДЦС-5 төсөл ирэх онд урагшилна" зэргийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.