Шууд Chart

Дэлхийн хошой аварга С.Батцэцэг чансаагаараа тэргүүлэв

2015-12-11 11:50:50

Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн ээлжит чансааг зарлалаа. Шинэ чансааны шилдэг 20-д манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоо нийт 14 тамирчин багтжээ. 

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол 74 кг-д Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авсан П.Өнөрбат шилдэг гурвын нэг болов.

Түүнчлэн "Алтан гранпри"-д аман хүзүүдсэн Э.Бэхбаяр тав, дэлхийн аваргад шагналт байр эзэлсэн Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нар зургаадугаарт эрэмбэлэгджээ. Харин О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга нар шилдэг 20-ийн тоонд багтлаа.

Тэгвэл эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг 63 кг-ын жинг дахин тэргүүллээ. Мөн 60 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, 69 кг-д О.Насанбурмаа шилдэг наймын нэгээр тодров. Харин Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, Б.Шоовдор нар хамгийн өндөр чансаатай 20 бөхийн нэг болсон байна. Дашрамд дурдахад, эрэгтэйчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монголын тамирчид энэ удаад дэлхийн чансаанд багтсангүй.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дэлхийн хошой аварга С.Батцэцэг чансаагаараа тэргүүлэв   
Үзсэн: 2104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-12-16 07:18
Battsetsegtee bayar hurgii udahgui bas negen olimpiin otgon awrga turnuu gedegt itgeltee bgaa shuu.OKE
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-12-14 15:55
с.батцэцэг ээ баяр хүргээд хамгиин саин саихнииг хүсье. наад газрын хулхи шүүгч нарииг дахиад барилдхдаа амыгна ангаитал далаарна дар.

202.21.124.xxx [202.21.124.xxx] 2015-12-11 12:40
mundag shuu
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-12-11 12:20
nutgiin duudee bayr hurgie amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй