Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА болон Олон улсын хөнгөн атлетикийн холбоотой дуулиан шуугиан гарч эхэлж байгаатай холбогдуулж, үүнийг таслан зогсоох зорилгоор өчигдөр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд Олон улсын олимпийн хороо аливаа шуугианаас зайлсхийхийн тулд спортын байгууллагадуудад мөнгө угаах хэрэгтэй холбогдуулан бие даасан аудитын шалгалтыг эхлэх болсноо мэдэгдээд байна.
Олон улсын олимпийн хорооноос жил бүр 10 сая долларыг бусад олон улсын холбоодод хуваарилдаг бөгөөд энэ мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хөндлөнгийн бие даасан аудитын байгууллага шалгаж, хянах юм байна. Түүнчлэн Томас Бах олон улсын олимпийн хороо спортын байгууллагуудаас гадна допингийн шинжилгээг авч байх бие даасан болон найдвартай систем бий болгож ажиллах хүсэлтэй байгаа талаараа дахин илэрхийллээ.
Үүнтэй зэрэгцэн Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг допинг хэрэглэсэн гэж үзэн олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хасаад байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан тус хорооноос олон улсын допингийн агентлагийг дэлхийн хэмжээнд сорил авхуулах хүсэлтэй байгаа тухай илэрхийлээд, хэрвээ тэгэж ажиллаж чадвал олон улсын арбитрын шүүхээс бүх эм, болон эмэн бүтээгдэхүүнд хяналт тогтоон ажиллах байх гэжээ.
Олон улсын олимпийн хороо 2018 оны БНСУ-ын ПёнЧанг /Pyeongchang/-ийн өвлийн олимпийн наадамд бие даасан допингийн эсрэг системтэй болох зорилготой ажиллаж байгаа юм.
Спортын байгууллагуудад аудитын шалгалт хийнэ | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.